Tuesday, May 1, 2012

Д. Нямаа "Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй" /Шүлэг/



 
Д. Нямаа "Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй" /Шүлэг/
Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй
Ташуурын сүүдэр шүргэх төдийд үрээ тэд голдог гэнэ
Хээрийн салхины хөл дор
Хэдхэн өндөг хоцордог гэнэ
Тэнгэрт нисэх тавилангүй
Тэндээ яг төгсдөг гэнэ
Хөдөөгийн сэлүүнд өнгө хорших
Хөгжлийн утас тасардаг гэнэ
Баян талын ая эгшиг
Бас түүгээр дутдаг гэнэ
Сүр хүчит хүн танаа хүсэх минь
Сүүдрээ хямгадаж яваарай
Тайван нар тэнгэрт налайж
Тал нутагт шувууд жиргэг.

1 comment: